Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бид Арьяабалын Аргаар бясалган дадуулдаг. (Дотоод Диваажингийн) Гэрэл Аялгууг бид мэднэ. Та бүхний нүдээрээ харах боломжгүй зүйл. Чихээрээ сонсох боломжгүй зүйл. Учир нь хий хуурмаг нүдээрээ, энэ хий хуурмаг бие, чихээрээ харж сонсож буй бүхэн тань бүгд хуурмаг. Үнэхээрийн гайхалтай Нарны Гэрлээс ч тодыг харахгүй зүгээр л бүдэг гэрэл харж байвал энэ нь жинхэнэ Гэрэл биш. Тэр бол Асурын түвшний гэрэл, бас тамын гэрэл.Бурхан минь! Үнэхээр Будда болохыг хүссэн хүн болгон эхлээд суралцаасай, эхлээд онолыг нь, Буддагийн судруудыг суралцаасай. Тэгчхээд дараа нь Буддагийн хаа сайгүй бүх сударт тайлбарласан түвшинд хүрэхийг хичээ. Та нар үүний алинд ч хүрдэггүй. Магадгүй уран цэцэн ярих чадвартай болохоор утгагүй юм ярьдаг болохоор гарч ирээд, нэг их юм мэдэхгүй хүмүүс өөрийг тань сохроор тэгж дагадаг ба энэ нь муу үйлийн үр тарьдаг. Юу ч заах боломжтой. Иогийн олон арга байдаг, олон чигонг, олон Тай Чи Чуан арга байдгийг та бүхэн хүмүүст мэдээж зааж болно. Гэвч ингэж шуналтан Буддын хутгийг авах гэснийхэрэггүй. Гэнэт л Бурхан намайг та нарт Будда гэдгээ хэл гэсний дараа шүү. Минийх бол үнэн, би мэдээж худал хэлж зүрхлэхгүй. Яагаад гэвэл би үйлийн үрийн хуулийг мэднэ, өөрийгөө хэн гэдгээ мэднэ. Тэгтэл олон хүн гэнэт үсэрч гарч ирээд, бүгд л “Майдар Бурхан” энэ тэр болцгоолоо. Үнэхээр инээдтэй. Майдар Бурхан ганц л бий, мөн Будда бол үнэхээр Будда, тоолшгүй он цагийн тэртээгээс Будда байсан. Хэмжээлшгүй он цагийн тэртээгээс Будда байсан, энэ анхны удаа биш. Харин энэ удаа л Майдар Бурхан гарч ирэх ёстой болсон. Энэ мөч бол онцгой. Уг нь Майдар Бурхан хэдийнээ Тушита Диваажинд, Авид Бурхантай нэг оршихуйд байсан. Тэгэхээр ихээхэн үймээн самуунтай энэ цаг үед дэлхий дахинд, хамаг төрөлтнүүдэд туслахын тулд Майдар Бурхан Дэлхийд буун ирж, тэдэнд туслахын тулд эгэл дэлхийн махан биеийг авч төрсөн. Бусдаар бол тэгэх шаардлагагүй. Түүнд өөрийнх нь байгуулсан Диваажин, Бурханы Орон байгаа. Энэ яг л тэмцээн уралдаан мэт санагдах юм.Нэлээд олон хүн үсрээд гараад ирлээ – бүгд л “Майдар Бурхан”. Бурхан минь, тийм юм гэж байхгүй. Тэд Буддын шашныг судлаагүй. Майдар Бурханы зан характарыг мэддэг байх ёстой. Яг л Шагжамуни Буддагийн тайлбарласан шиг байх ёстой. Дээш доош үсэрч, гар хөлөө хөдөлгөн өөрийгөө Будда, бүр Майдар Бурхан гээд тунхаглачихдаггүй. Тэр өөр Будда болохыг хүсэхгүй, зөвхөн Майдар Бурхан болно гэнэ. Инээдтэй биш байна уу? Тэд бүр IQ ч ашигладаггүй, ухамсар нь ч ичиж зовдоггүй.Энэ бүхэн дээр би цагаа үнэхээр үрмээргүй байгаа ч, бусдын төлөө, Бурханы Оронд итгэдэг, олон Будда нарт итгэдэг, Эзэн Есүс Христэд итгэдэг, Бурханд итгэдэг эмзэг, сүсэгтэн олны төлөө би үүнд цаг гаргахгүй бол болохгүй нь. Тэднийг би энэ ангал руу унагамааргүй байна. Сохор нь сохроо хөтлөөд хоёулаа нүхэнд унана. Тэднийг тийш очиж, унаж, өөрсдийгөө гэмтээж, сүнслэг боломжоо сэвтээхийг хүсэхгүй байна.Та нар намайг дагах ч шаардлагагүй. Тийм учраас та нарыг явж очоод багшийг эрж олж юу ч юм сураг гэж би олон сургууль танилцууллаа. Хэрэв надад итгэхгүй байвал ийш тийш явж тэднээс суралцаарай, учир нь тэд та нарт тусалж чадна, үнэхээр чадна. Тэд илүү даруу, илүү үнэн бодитой. Би бүх сүсэгтэн олныг өөртөө хураан цуглуулах гэсэн юм биш. Тийм боломжгүй гэдгийг би мэднэ, учир нь хүмүүс заримдаа юмс дэндүү хялбар байхаар итгэдэггүй. Яагаад гэвэл энэ дэлхий үнэхээр хүнд хэцүү. Өөрийнхөө Бурхан Чанарыг харж, гэгээрэлд хүрье гэвэл туйлын хэцүү, хүрэхэд амаргүй зүйл байх учиртай гэж бүгд бодож, ойлгодог.Буддаг олох үнэхээр хэцүү ч олчихвол үнэхээр амархан. Алга урвуулах төдий хялбар. Гэхдээ би ярьж залхлаа. Хүн төрөлхтнийг болон хамаг төрөлтнийг гэх хайраасаа болж л би ингэх ёстой болдог. Бусдаар бол би чимээгүй байж, бүхий л тэтгэвэртээ гарсан хүмүүс шиг өөрийнхөө юмыг хийвэл амар. Би нам гүм байх дуртай. Нас өндөр гараад өөрийгөө харж хандаарай. Өөрийгөө харж хандаарай. Материаллаг дэлхий дээрх үлдсэн амьдралаа сайхан өнгөрүүл. Би гарч ном айлдах ч юм уу, бусад хүмүүсийг татах юу ч хийх дургүй. Өөртөө үйлийн үр л татна. Будда болсныхоо дараа би хүртсэн бэ? Ой дотор урцанд амьдарч, өдөр шөнөгүй дэлхийн төлөө ажиллаж, залбирч, бясалгаж, хамаг л санхүүгийн бололцоо хадгаламжаа Суприм Мастер Телевизийг болон бусад хамааралтай зүйлст зарцуулдаг. Бусдаар бол Будда байсныхаа төлөө би юу хүртсэн бэ?Та нар суралцах хэрэгтэй, Буддаг эрж олохыг хүссэн, гэгээрлийг олохыг хүссэн бүх хүмүүс Буддын судруудыг уншиж судалж, Будда юу гэснийг ойлгох хэрэгтэй. Хаа хамаагүй үсэрч гараад энэ ч “Будда”, тэр ч “Будда” гэж тунхаглах хэрэггүй. Өөртөө аймшигтай үйлийн үр тарина. Будда биш байж өөрийгөө Будда хэмээн зарлах нь байж болох хамгийн хүнд нүгэл учраас тамд унана гэж Будда хэлсэн. Эсвэл хэн нэгэн Будда биш нэгнийг магтахад л бас өөртөө маш хүнд үйлийн үр хураадаг. Хүссэн бүхнээ хэлж, хүссэн бүхнээ авч болдог юм биш.Тэдний зарим нь бүр Арьяабалын Аргыг хулгайлдаг. Арга гол нь биш. Миний Хүч л үүнийг ажиллуулж, та нарыг хамгаалж, дэвшүүлж байдаг. Арга биш. Бүр арга ч байдаггүй. Надаас авшиг хүртсэн хүмүүс үүнийг мэдэж байгаа. Арга байдаггүй. Их Багшийн Хүч та нарт уламжлагдан дотоод Нууц Танхимыг тань нээж улмаар та нар Будда Чанараа харах боломжтой болж, Бурханы Гэрлийг харж, Буддагийн сургаалыг сонсож, Бурханы Сургаалыг Хэлбэлзлээр, (дотоод Диваажингийн) Аялгуугаар сонсдог. Ингэж л энэ нь сүнсийг таньдэвшүүлдэг. Бие махбодын ямар ч хөдөлгөөн, үйлдэл, эсвэл дасгал, гимнастик сүнсийг тань дэвшүүлдэггүй. Сүнс тань өөр хэмжээст, өөр хэлбэлзлийн түвшинд байдаг. Хэдэн далласан гар хөлөө ашиглаад сүнсэндээ хүрчихдэг юм биш. Тийм биш. Бие махбод өөр зүйлд зориулагдсан. Гэгээрэлд хүрэхийн тулд биеийг ашиглаж болно. Гэвч ийш тийш үсчих юм уу ийшээ ч нүүж, тийшээ ч нүүх шаардлагагүй. Мэдээж ямар нэг зүйл дээр төвлөрсөн үед ямар нэг зүйлд хүрэх боломжтой. Гэхдээ тухайн багшаас хамаардаг, тэр багш нь үнэхээр гэрэлтэй эсэхээс, өндөр түвшнийх эсэхээс хамаарна.Би олон “Будда” гэгдэгчдийг харж байсан, бүгд доод дэсийнх. Та нарт үнэнийг хэлж байна, үүндээ би харамсахгүй. Та бүхэн хэмжээндээ байхгүй бол бүгд тамд унана шүү. Би та нарыг заналхийлэх шаардлагагүй. Явж Буддын судруудыг хар. Ийм хүмүүсийн тухай, юунд ч хүрээгүй байж, дотоод Бурханы Орны талаар, Буддагийн Орны талаар юу ч мэдэхгүй байж гарч өөрийгөө Будда, бүр Майдар Бурхан гэж буй хүмүүсийн талаар Будда юу гэснийг уншаарай. Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Тэр Буддын статуст та яаж хүрсэн юм? Тамаас та үнэхээр айхгүй юм! Буцаад эгэл даруу бол. Та үнэхээр эхлээд явж Жинхэнэ Их Багшийг олоод суралц. “Энэ тэр Их Багш” болох амбицаа орхи, ялангуяа хүмүүст өөрийгөө Майдар Бурхан гэж итгүүлэх гэж оролдохоо боль.Майдар Бурхан болоод та хүмүүсийн төлөө юу хийнэ вэ? Юу хийж байна? Хэн нэгнийг тамаас гаргаад Диваажинд хүргэж чадах уу? Сүнснүүдийг аврахын тулд бүх чөтгөрүүдтэй тулалдаж чадах уу? Дагаж байгаа хүмүүсээ Бурханы Оронд, Диваажинд хүргэж чадах уу? Чадах уу? Та Бурханы Оронд очиж байсан уу? Ямар байдгийг нь мэдэх үү? Дагагч нараа тэнд хүргэж чадах уу? Үгүй, та нараас хэн нь ч чадахгүй. Бүгд үүнийг мэднэ. Энгийн далдыг хардаг хүн ч үүнийг мэднэ, аура-г тань юу ч биш гэдгийг шууд л харна. Та нарт гэрэлтэй аура байдаггүй. Юу ч байдаггүй. Зүгээр л яах гэж ингэж тунхаглана вэ? Нэр алдар, ашиг хонжооны төлөөшүү дээ. Бусад бүх хүн, гаднын хүмүүс өөрсдийгөө харанхуй мунхаг, юунд ч хүрээгүй гэдгээ мэднэ. Тиймээс ч тэд эгэл даруу байж, гарч ажиллаж, амьжиргаагаа залгуулж, утгагүй зүйл ярих юм уу худал юм хэлэхийн оронд амаа хамхидаг. Гэтэл та нар дагагч нараа дэлхийн худал хуурмаг эринд, хуурамч ертөнц рүү хөтөлж байна. Энэ үймээн самуунтай, “холимог салат” дэлхий дээр ахин нэг ертөнц, оршихуй нэмж байна. Тиймээс чимээгүй байж, эхлээд явж Буддын судруудыг уншиж судалж, үнэхээр гэмээ наманчлан, жинхэнэ гэгээрсэн Агуу Их Багшийг олж, суралцаж, дотоод Хүчээ уламжлахыг Түүнээс хүсээрэй, тэгснээр та дэвшиж, жинхэнэ гэгээнтэн болно.Миний олон дагагч нар Бурханы Оронд хүрсэн, өөр өөр Бурханы Оронд хүрсэн, бүр Тавдугаар Түвшинд ч хүрсэн ч би тэдэнд хэлж зүрхлээгүй. Тэдний эго-г үсрэхийг би хүсэхгүй байна. Бусад шавь нар тэднийг магтан, өмнө нь сөгдөн тэднийг сүйтгэх эрсдэл гаргамааргүй байна, учир нь тэд агуу бөгөөд тэднээс адислал хүсдэг. Би өөрийнхөө шавь нэг бүрийг Бурхан чанараа, дотооддоо орших Бурханы Сүнсээ олохын тулд гэгээрлээ өөрсдөө олж аваасай гэж хүсдэг. “Дотоодод тань” гэдэг нь энэ махан биеийг хэлээгүй; харин дотоод ертөнц өөр юм.Гэхдээ дотоод ертөнц бас та нарын дотоодод агуулагддаг. Ертөнц бүхэлдээ дотор тань агуулагддаг. Гэвч та нар энэ тухай юу ч мэдэхгүй. Та нар хаанахыг ч мэдэхгүй, хүмүүсийг тамаас авраад Диваажинд хүргэж чадахгүй. Гэтэл том амтууд өөрсдийгөө Будда хэмээн тунхаглаж эсвэл дагагч нар нь өөрийг нь Будда гэж зарлах санаа сэдэл өгөөд байдаг. Та нар хэнийг хуурах гээ вэ? Диваажин бүхэлдээ та нарын юу хийж байгааг ойлгож, харж байдгийг мэдэхгүй гэж үү? Энэ байдлаараа үргэлжилбэл та нарт тамаас өөр очих газар үгүй. Та нарт анхааруулж байна. Би үнэнийг л хэлж, эгэл ертөнцийн хэлээр аль чадлаараа тайлбарлахыг хичээж байна. Та нар бүгд ойлгож, өөрийгөө Будда энэ тэр хэмээсэн энэ нүгэлт тунхаглалаа зогсооно гэж найдъя.Photo Caption: Зарим Газар Бодол Сэтгэлийг Амраадаг! Дотоод Сэтгэлд Харин Биет Тав Тухаас Илүү Зүйл Хэрэгтэй